• 70110425
  • info@mongolianlawyer.mn

Бидний тухай


  • Монгол Улс 1992 онд ардчилсан Үндсэн хуулиа баталж, ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлэхдээ хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн, төрт ёс, түүх соёлын үнэт зүйлсийг уламжлан хөгжүүлэх үйл явц нийгмийн бүхий л салбарт өрнөж байна.

    Монголчуудын бид танил бус нийгмийн олон талт харилцаанд идэвхтэй оролцож, тэр хэмжээгээр эрх зүйн халдлагад өртөж, салбар бүрт хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж, зөрчигдсөн эрхийг сэргээхэд хуульчдаас онол, арга зүйн өргөн мэдлэг, мэргэжлийн ур чадварыг төдийгүй хууль зүйн үйлчилгээний чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэх шаардлагатай боллоо.

    Манай хууль зүйн нөхөрлөл нь хууль – иргэн хоорондын найдвартай анд нөхөр байж, нийгмийн бүхий л хүрээнд шударга ёсыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг тууштай хамгаалахад хуульчийн ёс зүйг чанд баримтлан, мэргэжлийн өндөр ур чадвар, хариуцлагатайгаар ажилладаг нь бидний давуу тал болно.

    Бидний үйл ажиллагааг үндсэн хуулийн болон эрүү, иргэн, захиргааны эрх зүйн чиглэлээр өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө өгч, нэхэмжлэл, тайлбар, мэдээлэл, хүсэлт, аливаа хэлбэрийн гэрээ, хэлэлцээрийг мэргэжлийн түвшинд боловсруулах, иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг төр, хууль хяналтын байгууллагын өмнө төлөөлөх зэрэг хууль зүйн бүхий төрлийн үйлчилгээгээр тодорхойлж болох юм.

    "Соёмбо Легал Партнерс" ХХН-ийн хуульч бид таны хуулийн сайн анд, сайн нөхөр, сайн зөвлөгч байх болно.


    ХҮНДЭТГЭСЭН,

    Өмгөөллийн "Соёмбо Легал Партнерс" ХХН-ийн хамт олон