Хосууд хамтын амьдралаа сайн дурын болон тэгш эрхийн үндсэн дээр төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг гэрлэлт гэж хэлдэг.
Гэрлэхэд харшлах шалтгаан:
1. Гэрлэгчид хоёулаа, эсхүл хэн нэг нь 18 насанд хүрээгүй
2. Төрөл, садангийн хүмүүс хоорондоо гэрлэх
3. Харгалзан дэмжигч, дэмжүүлэгч хоорондоо гэрлэх
4. Үрчлэгч үрчлүүлэгч хоёр хоорондоо гэрлэх
5. Гэрлэгчдийн хэн нэг нь, эсхүл хоёулаа удамших хандлагатай сэтгэцийн өвчтэй
Эдгээр тохиолдол нь гэрлэлтийг бүртгүүлэхэд харшлах шалтгаан болохоос гадна цаашид үүсэх үр дагавраас урьдчилан сэргийлж байгаа болно.
Гэрлэхийг хүсэгчид нь хэн нэгнийхээ эсхүл хамтын оршин суугаа газрынхаа сум, дүүргийн иргэний бүртгэлийн ажилтанд гэрлэлтээ бүртгүүлж гэрлэлтийг бүртгэсэн өдрөөс эхэлж гэрлэгчдийн эрх, үүрэг үүснэ. Гэрлэлтээ бүртгүүлэхэд гэрлэх хос заавал хоёулаа биеэр байлцах шаардлагатай бөгөөд дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:
1. Гэрлэхийг хүсэгчдийн хамтран гаргасан өргөдөл
2. Гэрлэхийг хүсэгчдийн иргэний үнэмлэх3. Эрүүл мэндийн тодорхойлолт /өөрсдийн оршин суугаа газрын эрүүл мэндийн байгууллагаар шинжилгээ хийлгэсэн байна/
4.Гэрлэхийг хүсэгчдийн хэн нэг нь өмнө гэрлэж байсан бол гэрлэлтээ цуцлуулсан тухай холбогдох байгууллагын шийдвэр хуулбар буюу архивын лавлага
5.Насанд хүрээгүй хүнийг иргэний эрх зүйн чадамжтай гэж зарласан бол шүүхийн шийдвэрийн хуулбар
Эдгээр материалыг бүрдүүлснээр иргэний бүртгэлийн ажилтан өргөдлийг хүлээн авснаас хойш 30 хоногийг дотор гэрлэлтийг бүртгэж гэрчилгээ олгодог байна.
Image from https://www.visitrussia.org.uk/translations/marriage-certificate-translation/