• 70110425
  • info@mongolianlawyer.mn

Гэрлэлтийг хэрхэн цуцлах вэ?


  • Захиргааны журмаар гэрлэлтийг цуцлах бол талууд харилцан зөвшөөрсөн, 18 хүртэлх насны хүүхэдгүй, эд хөрөнгийн маргаангүй бол хүсэлтээ Улсын бүртгэлийн байгууллагад гаргана.

    Шүүхийн журмаар гэрлэлтийг цуцлахдаа шүүх талуудыг эвлэрүүлэхээр 3 сарын хугацаагаар хэргийг түдгэлзүүлж болдог. Энэхүү хугацаанд гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүх гэрлэлтийг цуцална.

    Харин гэрлэгчдийн хэн нэг нь байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдвол шүүх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахгүйгээр гэрлэлтийг цуцалж болно.

    Ийнхүү гэрлэлтийг цуцлахдаа хүүхдийн асрамж, хүүхэд болоод эхнэр нөхрөө тэжээн тэтгэх, эд хөрөнгөтэй холбоотой асуудлыг хамт шийдвэрлэж болдог байна. 

    Image from https://www.halt.org/what-now-what-to-do-if-your-ex-isnt-following-the-divorce-decree/