• 70110425
  • info@mongolianlawyer.mn

Мөрдөх албаны тухай хуулийн төсөл боловсруулан, хүлээлгэж өгөв.


  • Өмгөөллийн “Соёмбо Легал Партнерс” ХХН нь УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Нямбаатартай байгуулсан хууль зүйн зөвлөх үйлчилгээний гэрээний дагуу Мөрдөх албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан, хүлээлгэж өглөө.

    Анх 2002 онд Мөрдөх албаны тухай хууль батлагдсанаар Монгол Улсын Ерөнхий Прокурорын дэргэд тусгай субьектүүдийн үйлдсэн гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх, түүнийг илрүүлэх чиг үүрэг бүхий мөрдөх алба анх байгуулагдаж байсан бөгөөд 
    2013 онд тус хууль хүчингүй болсноор мөрдөн байцаах алба татан буугдаж, чиг үүргийг нь холбогдох бусад байгууллагууд руу хуваасан. Одоогийн байдлаар мөрдөх албаны чиг үүрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар зохицуулагдаж байгаа болно.

    Өмгөөллийн “Соёмбо Легал Партнерс” ХХН нь Мөрдөх албаны тухай хуулийн төслийг тухайн үеийн мөрдөх албанд ажиллаж байсан туршлагатай мэргэжилтнүүдтэй холбогдож, санал авах замаар боловсруулсан болно.


    Image from https://www.dailysignal.com/2017/09/01/absurd-reasoning-clinton-appointed-judge-used-strike-sanctuary-city-law/