2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Өмгөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, 53.5%-ийн саналаар эцэслэн баталсан бөгөөд тус хууль 2020 оны 02-р сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.
2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Монголын Өмгөөлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн анхдугаар хурал хуралдаж, Удирдах зөвлөл болон дэд хороодын дарга, бүрэлдэхүүнийг сонгож, баталсан бөгөөд Өмгөөллийн Соёмбо Легал Партнерс ХХН-ийн Гүйцэтгэх захирал Б.Баатарсайхан олонхын саналаар тус холбооны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар сонгогдов.
Зургыг: Монголын Өмгөөлөгчдийн Холбооны "Өмгөөлөгч" сэтгүүлээс.