Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Ухаалаг засаг” төслийн хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын захиалгаар боловсруулагдаж буй “Нээлттэй өгөгдлийн тухай” хуулийн төслийн хэлэлцүүлэг 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулагдлаа.
Тус хуулийн төслийг Өмгөөллийн “Соёмбо Легал Партнерс” ХХН нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай байгуулсан зөвлөх үйлчилгээний гэрээний дагуу боловсруулсан бөгөөд хэлэлцүүлэгт:
- Засгийн газрын Хэрэг эрхлэх газар;
- Хууль зүй, дотоод хэргийн яам;
- Авлигатай тэмцэх газар;
- Үндэсний статистикийн хороо;
- Тагнуулын ерөнхий газар;
- Мэргэжлийн хяналтын ерөнхий газар;
- Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар;
- Цагдаагийн ерөнхий газар;
- Улсын бүртгэлийн ерөнхий газар;
- Архивын ерөнхий газар;
- Оюуны өмчийн газар;
- Газар, зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар;
- Нийслэлийн Мэдээллийн технологийн газар;
- Үндэсний дата төв;
- Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв улсын үйлдвэрийн газар;
зэрэг 15 орчим төрийн байгууллагууд болон,
- Ухаалаг засаг төсөл хэрэгжүүлэх нэгж;
- Монгол Улсын Их Сургууль;
- Юнител ХХК;
- Саммит ХХК;
- Интерактив ХХК;
- Кадсүрвэй ХХК;
- RE/MAX Mongolia ХХК;
- Эй Эс Эм И Эм ХХК
зэрэг хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл оролцсон болно.
Нээлттэй өгөгдлийн тухай хуулийн төсөл нь төрийн байгууллагуудын бий болгож, цуглуулсан мэдээллээс иргэн, хуулийн этгээдэд хэрэгцээтэй, хуулийн дагуу нууцад хамааруулснаас бусад аливаа өгөгдлийг чөлөөтэй ашиглуулах замаар эдийн засгийн шинэ боломж бий болгох, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилго бүхий хуулийн төсөл юм.