976-70110425
Нэхэмжлэх дүнгээ оруулна уу!
Төлөх хураамж: 0
Монголын нутаг дэвсгэр дээр гадаадын иргэн дээр гүйцэтгэх ажиллагаа явуулж “хүн хулгайлсан” байж болзошгүй хэрэг энэ сарын 27-ны өдөр 13:00 цагийн орчимд гарчээ. Тухайлбал, Монгол Улсад 24 жил үйл ажиллагаа явуулсан Монгол Туркийн хамтарсан “Улаанбаатар Эмпати” сургуулийн захирал Вэйсел Акчай /Veysel Akcay/-г хар өнгийн “Старекс” маркийн автомашинтай үл таних хүмүүс гэрийнх нь гаднаас хүчээр авч явсан.
БНТУ-ын иргэн Вейсел Акчайн гэр бүлийн өмгөөлөгч Б.Баатарсайхан сэтгүүлчдэд дөнгөж сая мэдээлэл өглөө. Тэрбээр “Энэ онгоц ямар зорилгоор ирсэн, буцахдаа шатахуун нь дуусаад албан ёсоор орж ирж байгаа юм уу, энийг хууль хяналтын хариуцсан байгууллагууд нь тогтоож, ар гэрийнхнийх нь хардлагыг нэг мөр болгох үүрэгтэй гэж үзэж байна. Өмгөөлөгчийн хувьд хил хамгаалах байгууллагуудад болон Хууль зүйн яаманд гомдлоо гаргаад байна.
Өнөөдөр үл мэдэдэгдэх шалтгаанаар Турк улсын иргэнийг хулгайлж буй явдлыг цагдаагийн байгууллага шалгаж, Прокурорын байгууллага хяналт тавьж байна. Онгоц ирээд, буцаж нисэх гэж байгаа нь иргэн хүн төдийгүй ар гэрийнхэнд нь хардлага төрүүлж байна. Иймд Монгол Улс ямар нэгэн байдлаар албан ёсны хариу өгөх ёстой. Энэ хүн Турк Улсын иргэн, Монгол Улсын хуульд заасан эрүүгийн гэмт хэрэгт огт шалгагдаж байгаагүй. Монгол Улсад хуулийн дагуу оршин сууж байгаа" гэв.
Эх сурвалж: http://medee.mn/main.php?eid=109649