Дэлхий дахинаа өрнөж буй эрх зүйн тогтолцооны шинэчлэл нь эрх зүйн тогтолцоо, эрх зүйн хэм хэмжээний болон институцыг төдийгүй хуульчийг мэргэжлийн хувьд өөрчлөлтийнхөө давалгаанд оруулж илүү өндөр шаардлагыг нэхэж байна. Өмгөөллийн "Соёмбо Легал Партнерс" ХХН нь энэхүү орчин цагийн нийгэм, цаг үеийн шаардлагыг мэдэрч иргэн, хуулийн этгээдийн эрхийг хуульчийн хувьд хамгаалах, хууль – иргэний хоорондын найдвартай анд нөхөр нь байх үүргээ ухамсарлан өргөн хүрээнд нягт, нямбай үйл ажиллагаагаа явуулах зорилтыг тавин ажиллаж байна.
Үйл ажиллагааныхаа цар хүрээг иргэн, эрүү, захиргааны эрх зүйн харилцаа төдийгүй Үндсэн хуулийн цэцийн эрх зүйн харилцаа, мөн олон улсын гэрээ, хэлэлцээр түүнтэй холбоотой өргөн харилцаагаагаар тодорхойлж байна.
Бид таны хуулийн сайн анд, сайн нөхөр, сайн зөвлөгч байхыг эрхэм болгон ажиллах болно.
Өмгөөллийн "Соёмбо Легал Партнерс" ХХН-ийн Гүйцэтгэх захирал
Батсүхийн БААТАРСАЙХАН