• 70110425
  • info@mongolianlawyer.mn

Улаанбаатар хотын Олон улсын нисэх буудлын менежментийг хэрэгжүүлэх Концессын гэрээ байгуулагдлаа.

  •  
    Өмгөөллийн “Соёмбо Легал Партнерс” ХХН нь 2018 оноос Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд шинээр баригдсан “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл"-ийн Хуулийн зөвлөхөөр ажиллаж, төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай Хувьцаа эзэмшигчдийн гэрээ болон Концессын гэрээний төслийг боловсруулсан. 

    2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хийгдсэн Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Концессын гэрээний төслийг хэлэлцэж, “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал”-ын менежментийг хэрэгжүүлэх Монгол-Японы хамтарсан компанитай “хөрөнгө оруулах-ашиглах-шилжүүлэх” нөхцөлөөр Концессын гэрээ байгуулахыг зөвшөөрсөн бөгөөд 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал дээр гэрээнд гарын үсэг зурах ёслол албан ёсоор хийгдлээ. 

    Монгол Улсын Засгийн газраас Монгол-Японы хамтарсан "Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт" ХХК-д 15 жилийн хугацаатайгаар концессын эрх олгож байгаа бөгөөд 2019 оны 8 дугаар сараас шинэ нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлыг эхлүүлж, 2020 оноос зорчигч хүлээн авахаар төлөвлөж байгаа болно.