Мэргэжлийн зэрэг, ур чадвар:
С.Ундрал нь 2018 оноос Өмгөөллийн "Соёмбо Легал Партнерс" ХХН-д ажиллаж байна. Тэрээр:
- 2023 онд ХБНГУ-ын Хумбольдын Их Сургуулиас Хууль зүйн магистр зэрэг;
- 2022 онд Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос Өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрх;
- 2020 онд Монголын Хуульчдын холбооноос Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх;
- 2018 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйн бакалаврын зэрэг тус тус авсан.
Мэргэшсэн салбар: Иргэний эрх зүй, Компани болон Бизнесийн эрх зүй, Олон улсад маргаан шийдвэрлэх эрх зүй, Хөрөнгө оруулалтын эрх зүй
С.Ундрал нь олон улсын шинжтэй гэрээ хэлцлийн төсөл боловсруулах, хэлэлцээр хийх болон хэд хэдэн хуулийн төсөл боловсруулахад оролцож байсан туршлагатай.
Тэрээр нөхөрлөлийн зөвлөх үйлчилгээг хариуцан ажилладаг бөгөөд компани болон гэрээний эрх зүйн чиглэлээр эрх зүйн дүгнэлт бэлдэх, гэрээ, баримт бичгийн төсөл боловсруулах, хянах ажлыг хийж гүйцэтгэдэг.
Хэл: Англи, Орос, Герман.