• 70110425
  • info@mongolianlawyer.mn

Олон Улсын Хуульчдын Холбооны “Ирээдүйн хуулийн фирмийг бүтээх нь” сэдэвт чуулга уулзалтад “Соёмбо Легал Партнерс” оролцож, олон улсын хуульчидтай туршлага солилцов


  • 2025 оны 05 дугаар сарын 14–15-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Польш улсын Варшав хотноо зохион байгуулагдсан International Bar Association (IBA)-ийн Төв болон Зүүн Европын бүсийн чуулга уулзалт (CEE Conference)-д “Соёмбо Легал Партнерс” хуулийн фирмийн төлөөлөл амжилттай оролцлоо.

    IBA нь дэлхийн 170 гаруй улсын хуулийн мэргэжилтнүүдийг нэгтгэсэн, олон улсын хуульчдын нэр хүнд бүхий мэргэжлийн байгууллага бөгөөд энэхүү бүс нутгийн хурал нь жил бүр тухайн бүсийн хуулийн зах зээлийн чиг хандлага, хууль тогтоомж, бизнесийн орчны талаарх өндөр түвшний хэлэлцүүлэг өрнүүлдгээрээ онцлог юм.

    2025 оны энэ удаагийн чуулга уулзалт нь хуулийн фирмүүдийн практик үйл ажиллагаа, байгууллагын хөгжлийн стратеги, дижитал шилжилт болон шинэчлэлийн чиг хандлагыг хамарсан олон улсын түвшний өргөн хүрээтэй арга хэмжээ бөгөөд энэ удаад “Building the Law Firm of the Future” буюу “Ирээдүйн хуулийн фирмийг бүтээх нь” уриан дор явагдсан болно.

    Тус арга хэмжээнд дэлхийн олон улсын хуулийн фирмүүдийн удирдах түншүүд, мэргэжилтнүүд, хуульчид оролцож, дараах гол асуудлуудыг хэлэлцсэн болно. Үүнд :

    -хууль зүйн байгууллагын дижитал шилжилт ба хиймэл оюун ухааны хэрэглээ;
    -үйлчлүүлэгч төвтэй үйлчилгээний шинэ стратегиуд;
    -хүний нөөцийн бодлого, байгууллагын соёлын шинэчлэл;
    -бүс нутгийн хууль тогтоомж, хөрөнгө оруулалтын орчны өөрчлөлт, бизнесийн орчны хандлага.

    “Соёмбо Легал Партнерс” хуулийн фирм нь энэхүү арга хэмжээнд оролцсоноор бүс нутгийн болон олон улсын мэргэжил нэгт нөхөдтэй харилцаа холбоо тогтоон, салбарын цаашдын хөгжил дэвшил, хамтын ажиллагааны боломжуудыг судлах, мэдлэг, туршлага солилцох чухал алхам боллоо.